/ / Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, байгууллагад албан мэдэгдэл хүргүүллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, байгууллагад албан мэдэгдэл хүргүүллээ.

Сүүлийн үед хүүхэд, ялангуяа бага насны иргэд гэмт хэрэгт өртөж хохирох, аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагагүй байдал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй улмаас тог цахилгаанд цохиулах, эцэг, эх, асран хамгаалагчийн хараа сул байдлаас шалтгаалан голын усанд эндэх, зам тээврийн осол, гэмт хэрэгт өртөх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох зэрэг харамсалтай хэргүүд гарсаар байна. Иймд Сэлэнгэ аймгийн баруун таван сумдын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, ард иргэд та бүхэндээ хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, өөрсдийн байгууллагын дотоод болон гадаад орчинд байж болох аюул, эрсдэл бүхий нөхцөл байдлыг арилгуулах ажил, арга хэмжээг зохион байгуулахыг уриалж байна. 
Амар тайван, аюулгүй амьдралын төлөө хамтдаа

САЙХАН СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Босоо2 меню

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна