/ / “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал”

“Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал”

Тус цагдаагийн хэлтсээс Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газартай хамтран энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сэдвээр зөрчил шалгах эрх бүхий 23 алба хаагчдын дунд сургалт зохион байгууллаа. 
Сургалтын үеэр Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Эрдэмбилэг цагдаагийн алба хаагч нарт Улсын ерөнхий Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/54 дугаар тушаалаар батлагдсан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт загварыг батлах тухай” заавар, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/107 дугаартай тушаал болон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар баталсан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврын 2 дугаар хавсралт”-аар сургалтыг явуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Босоо2 меню

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна