/ / “Цагдаагийн алба хаагчдын тэмдэглэлт өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

“Цагдаагийн алба хаагчдын тэмдэглэлт өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

“Цагдаагийн алба хаагчдын өдөр”-ийг зохион байгууллаа.

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 98 жил, цагдаагийн хэлтсийн 35 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээг Сайхан сумын ЗДТГ-ын өмнөх талбайд зохион байгуулж, уг арга хэмжээнд орон нутгийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа 41 алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газар, аймгийн цагдаагийн газар болон байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа.
Арга хэмжээний үеэр Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Г.Дарханбаатар, Д.Үржинханд нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, үдшийн цэнгүүнийг Орхон сумын Өргөө гэдэг газар байрлах хэлтсийн алба хаагчдын амралтын газарт зохион байгуулж, СУИС-ийн оюутан С.Сандагдорж, Л.Гомбосүрэн, Н.Мөнхдэмбэрэл нар ая дуугаа өргөж, “Сайхан сум дахь цагдаагийн хэлтэс 35 жил” нэвтрүүлэг, “Би Хөтөлийн цагдаа” шинээр бүтээсэн дууг анх дуугаа арга х
эмжээнд оролцсон зочид, бие бүрэлдэхүүнд үзүүлэх ажлыг зохион байгууллаа.Мөн бие бүрэлдэхүүний амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр алба хаагчдын дунд үндэсний бөхийн барилдаан, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан ба бөхийн барилдаанд цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Ж.Батбилгүүн түрүүлж, гар бөмбөгийн тэмцээнд Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн алба хаагчид тэргүүн байрт шалгарч медаль, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.

Монгол Цагдаагийн яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай.

 Tsagdaa Khutul Tsagdaa-н зураг.
 
Tsagdaa Khutul Tsagdaa-н зураг.
 
Tsagdaa Khutul Tsagdaa-н зураг.
 
Tsagdaa Khutul Tsagdaa-н зураг.
 
 Tsagdaa Khutul Tsagdaa-н зураг.
 
Tsagdaa Khutul Tsagdaa-н зураг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Босоо2 меню

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна